Америкийн металкор Beartooth хамтлаг нь сүүлийн жилүүдэд залуусын дунд эрчимтэй тархаж буй хардкор, метал хөгжмийн урсгалд өөрийн гэсэн өнгө аясыг нэмж яваа билээ. Тэгвэл уг хамтлагийн дуучин Калеб Шомо өөрийн цахим хуудсаар дамжуулан өөрийнхөө ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарласан нь олны анхаарлыг татав.

Тэрээр өөрийн мэдэгдэлдээ “Би сүүлийн 10 жилийг мэдрэмжээ архины тусламжтайгаар нуун дарагдуулахад зарцуулсан. Архинаас гарч, яагаад өөрийгөө ийм байдалд оруулсан шалтгааныг хайж эхэлснээр би өөрийн жинхэнэ мөн чанартайгаа эвлэрч, өөрийгөө хэн болохыг ойлгож эхэлсэн.” хэмээн бичжээ.

Калеб Шомогийн хувьд өмнө нь гэр бүлтэй байсан бөгөөд фэнүүд нь түүний шийдвэрийг хүндэтгэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Түүний мэдэгдэл нь ялангуяа залуу үеийнхэнд өөрийн мөн чанараа нуугахгүй байх, өөрийгөө илэрхийлэхэд зоригжуулсан мессеж болсон гэж үзэж байна.