Death Cab for Cutie хамтлагийн “Stone Over Water” дуу Billboard-ын Adult Alternative Airplay чартын хоёрдугаар байраас нэгдүгээр байр руу ахиж, хамтлагийнхаа 10 дахь тэргүүн байрын амжилтыг авчирлаа.
Anti-/Epitaph Records-оос өнгөрсөн зургаадугаар сарын 5-нд цацагдсан тус дуу 10 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд цацалтын давтамжаа 4 хувиар ахиулснаар чартын оргилд хүрсэн талаар Luminate мэдээлсэн байна. Ингэснээр Death Cab for Cutie нь тус чартын 30 жилийн түүхэнд 10 ба түүнээс дээш удаа тэргүүн байр эзэлсэн тав дахь уран бүтээлч боллоо. Уг жагсаалтыг U2 (14 удаа), Coldplay (13 удаа), Jack Johnson болон Dave Matthews Band/Dave Matthews (тус бүр 11 удаа) нар өмнө нь тэргүүлж байв.
Death Cab for Cutie хамтлаг анх 2005 оны 10 дугаар сард “Soul Meets Body” дуугаараа тус чартад бичигдэж, 10 долоо хоногийн турш тэргүүлж байсан түүхтэй. Улмаар тэдний шинэ бүтээл “Stone Over Water” нь долдугаар сард уг чартад орж ирснээр тэдний жагсаалтад багтсан 20 дахь дуу болсон юм.
Энэхүү дуу нь хамтлагийн 11 дэх студийн цомог болох I Built You a Tower-ын гурав дахь сингл бөгөөд тус цомог зургаадугаар сард гарч, Alternative Albums чартын 12 дугаарт, Independent Albums чартын 14 дүгээрт тус тус эрэмбэлэгдэж байжээ. Энэ нь тус хамтлагийн хувьд 2003 оны Transatlanticism цомгоос хойш бие даасан (independent) лейблээс гаргасан анхны цомог болсон байна.