Дэлхий дахинд Beatles хамтлаг хэмээн танигдсан домогт хамтлагийн Германы Хамбург хотод өнгөрүүлсэн эхэн үеийн амьдралыг харуулсан “Hamburg Days” нэртэй киноны зураг авалт албан ёсоор эхэлснийг NME мэдээллээ.

Тус киноны зохиолыг Америкийн телевизийн “Succession” (Монголоор “Залгамжлал” гэж орчуулж болох) цувралын зохиолчдын багт ажилласан нэгэн бичсэн байна. “Succession” нь маш том медиа компанийн эзэн болох гэр бүлийн тухай өгүүлдэг бөгөөд телевизийн Emmy шагналаас 25 удаа хүртэж, үзэгчдийн таашаалыг ихэд хүлээсэн цуврал юм.

Beatles хамтлаг нь 1960-аад оны эхээр Хамбург хотод хэд хэдэн удаа тоглож байсан бөгөөд энэ нь тэдний хөгжмийн хэв маяг, ур чадварыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. Тус кинонд Beatles-ийн гишүүд болох Жон Леннон, Пол Маккартни, Жорж Харрисон, Стюарт Сатклифф болон Пит Бест нарын Хамбург дахь амьдрал, хөгжмийн гараагаа хэрхэн эхлүүлсэн тухай өгүүлэх юм байна.

Киноны нээлтийн тов одоогоор гараагүй байгаа ч BBC телевизээр гарах төлөвтэй байна. Beatles-ийн фэнүүд болон кино сонирхогчид тус киног тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй.