Технологийн зах зээлд алдартай Beats брэндийн Studio Pro загварын чихэвчүүд Amazon сайтад хямдралтай үнээр худалдаалагдаж эхэллээ. Наймдугаар сарын 5-ны байдлаар тус чихэвчний бүх өнгөний сонголтуудад 40 ам.доллар хүртэлх хямдрал зарлагдаад байна.
Хамгийн өндөр хямдрал нь элсэн саарал (sand gray) өнгөнд хамаарч байгаа бөгөөд үнэ нь 159.95 ам.доллар болж буурчээ. Харин хүрэн, хар, тэнгисийн цэнхэр болон элсэн өнгийн (sandstone) сонголтууд 169.95 ам.доллараар худалдаалагдаж байна. Энэ нь тус бүтээгдэхүүний үндсэн үнээс 20 хувиар хямд үзүүлэлт юм.
Beats Studio Pro нь USB-C lossless аудио дэмждэг бөгөөд дуугаралтыг оновчтой болгох профилиудтай. Мөн 3.5 мм-ийн оролттойгоор утсаар холбогдон сонсох боломжтой. Чихэвч нь орчны дуу чимээг идэвхтэй бууруулах (ANC) болон эргэн тойрныхоо дууг сонсох боломж олгодог (Transparency) горимуудтай.
Хэрэглэгчийн тав тухыг чухалчилсан UltraPlush зөөлөвчтэй энэхүү чихэвч нь нэг удаагийн цэнэглэлтээр 40 цаг хүртэлх хугацаанд ажиллах хүчин чадалтай. Яаралтай тохиолдолд 10 минут цэнэглэхэд л 4 цаг сонсох боломжтой Fast Fuel технологийг мөн нэвтрүүлжээ.