Хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй Billboard сэтгүүлээс амьд хөгжим, аялан тоглолтын салбарын 2026 оны нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтыг (Touring Power Players) зарлалаа.
Амьд тоглолтын зах зээл цаг үетэйгээ хөл нийлүүлэн өөрчлөгдөж буй энэ үед уг жагсаалтад уран бүтээлчдийн ард ажиллаж, үзэгчдэд үйлчлэх болон тэднийг цэнгүүлэх шинэ арга замуудыг эрэлхийлж буй багуудыг онцолсон байна. Тус жагсаалтыг MSG Entertainment компанийн Жозефин Ваккарелло (Josephine Vaccarello) тэргүүлжээ. Түүнчлэн AEG International, AEG Presents, Another Planet Entertainment, Bizarro Live Entertainment, Black Promoters Collective, Breakaway болон C3 Presents зэрэг байгууллагуудын төлөөллүүд багтсан байна.
40 жилийн түүхтэй “SummerStage” наадам
Жагсаалтад багтсан төлөөллүүдийн нэг болох City Parks Foundation-ийн SummerStage наадмын гүйцэтгэх уран сайхны удирдагч Эрика Эллиоттын (Erika Elliott) ажлыг нийтлэлд онцолжээ. Нью-Йорк хотын иргэдэд үнэ төлбөргүй тоглолт толилуулдаг SummerStage нь энэ жил 40 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд уг ойн хүрээнд нэмэлт санхүүжилт татан Laurie Anderson, Angélique Kidjo зэрэг уран бүтээлчдийг урьж оролцуулсан байна.
Мөн тус наадам нь Нью-Йоркийн олон соёлын онцлогийг тусгаж Тайвань, С-поп болон Мароккод зориулсан тусгай өдрүүдийг зохион байгуулжээ. Үүнээс гадна жам хамтлаг Goose өнгөрсөн зургаадугаар сард Central Park-д гэнэтийн тоглолт хийсэн нь энэ жилийн томоохон үйл явдлуудын нэг болсон талаар Эрика Эллиотт дурдсан байна.