Баярын өдрүүд дөхөж буйтай холбогдуулан алдарт Billboard сэтгүүл технологийн томоохон жижиглэн худалдаалагч Best Buy-аас онлайнаар болон дэлгүүрээс авч болох шилдэг технологийн бэлгүүдийг онцоллоо. Уг жагсаалтад Sony, Sennheiser, HP болон Amazon зэрэг тэргүүлэгч брэндүүдийн бүтээгдэхүүнүүд багтжээ.
Камер сонирхогчдод зориулан дижитал зураг болон бичлэг хийхэд тохиромжтой, анхан шатны хэрэглээний Sony ZV-1F авсаархан камерыг 599.99 ам.доллароор санал болгосон байна. Харин илүү ахисан түвшний гэрэл зурагчдад Sony Alpha 6100 тольгүй (mirrorless) камер 949.99 ам.долларын үнэтэйгээр сонголтод багтжээ.
Аудио болон ухаалаг төхөөрөмжүүд
Хувийн аудио хэрэглээнд зориулж дуу чимээ тусгаарлагчтай, Bluetooth утасгүй горимтой Sennheiser MOMENTUM 5 чихэвчийг 399.99 ам.доллароор нэрлэсэн байна. Мөн зурагт үзэх үед харилцан яриаг тодруулах тохиргоотой, сатааралгүй орчинг бүрдүүлдэг Sennheiser RS 275 TV чихэвч 299.99 ам.долларын үнэтэй байна.
Ухаалаг гэрийн төхөөрөмжүүдээс гэр бүлийн хэрэгцээнд зориулсан, календарь, цаг агаар, хоолны жор харах боломжтой, YouTube үзэх удирдлагатай Amazon Echo Show 15 дэлгэц 349.99 ам.доллароор үнэлэгджээ. Харин ажлын өрөөнд тохиромжтой, шинэ Alexa+ хиймэл оюунт туслахаар ажилладаг жижиг оврын Amazon Echo Show 5 нь 99.99 ам.долларын үнэтэй байна.
Үүнээс гадна хэвлэгч төхөөрөмжийн ангилалд жижиг бизнес болон гэрийн өндөр ачаалалд зориулсан HP OfficeJet Pro 8125 принтер 179.99 ам.доллароор худалдаалагдаж буй бол 159.99 ам.доллароос 50 хувь хямдарч 79.99 ам.доллар болсон энгийн хэрэглээний HP Envy 6165 утасгүй принтер жагсаалтад багтжээ. Мөн "My Best Buy" гишүүнчлэлтэй хэрэглэгчид бэлгээ үнэгүй хүргүүлэн авах боломжтой юм байна.