Billboard сэтгүүлээс гаргадаг Hot Latin Songs жагсаалтын 10 дугаар сарын 17-ны шинэчилсэн шилдэг 10 дууны эрэмбийг танилцууллаа.
Энэ долоо хоногт дуучин Karol G-ийн “BbY WOW” дуу тус жагсаалтыг 8 дахь долоо хоногтоо дараалан итгэл төгс тэргүүлсэн байна. Мөн түүний реппер Drake-тэй хамтарсан “Ahí” уран бүтээл амжилтаа ахиулан 3 дугаар байрт баттай бичигдсэн бол 2 дугаар байрыг “DTMF” дуу эзэлжээ.
Жагсаалтын 4 дүгээр байрт “Ayúdame” урагшлан орж ирсэн бол “Koko” уран бүтээл 5 дугаар байр луу ухарсан байна. Харин Latin Mafia болон Fred again.. нарын хамтын бүтээл 6 дугаарт, “Matadora” 7 дугаарт, “De Lejitos” 8 дугаарт тус тус жагсжээ.
Түүнчлэн “Polvo Rosita” дуу 9 дүгээр байр луу ахисан бөгөөд уран бүтээлч Neton Vega шилдэг 10 дугаар байрт эргэн орж ирсэн байна.