1998 оны шүтэн бишрэгчдийн хайртай бүтээл болох "Practical Magic" кино бараг 30 жилийн дараа үргэлжлэл ангитай болж, гэртээ тухлан үзэх боломжтойгоор албан ёсоор гарч эхэллээ.
Энэхүү шинэ ангид жүжигчин Сандра Буллок, Николь Кидман нар илбэчин эгч дүүсийн дүрээ дахин бүтээж байгаа бөгөөд тэдний нагац эгч нарын дүрд тоглосон Дайан Уист, Стоккард Чаннинг нар ч эргэн иржээ. Түүнчлэн жүжигчин Жои Кинг, Мэйси Уильямс зэрэг шинэ дүрүүд бүрэлдэхүүнд нэмэгдсэн байна.
Киноны үйл явдал болон зохиол
Элис Хоффманы "The Book of Magic" романаас сэдэвлэсэн уг бүтээлийг найруулагч Сюзанна Бир найруулж, зохиолыг Акива Голдсман, Жоржиа Притчетт нар бичжээ. Үйл явдлын хувьд олон зууны турш хайр дурлалын хараалд өртсөн Оуэнсийн гэр бүлийн нууцыг Саллигийн (Сандра Буллок) охин Кайли (Жои Кинг) дурласныхаа дараа тайлж, хараалыг цуцлахаар зорьж буй тухай өгүүлдэг.
Хэрхэн үзэх вэ?
Кино 10-р сарын 13-наас эхлэн Prime Video, Apple TV болон Fandango at Home зэрэг дижитал платформуудаар худалдан авах ($24.99) болон түрээслэх ($19.99) хэлбэрээр цацагдаж эхэллээ. Киног түрээсэлж авсан тохиолдолд үзэж эхлэх хүртэл 30 хоногийн хугацаатай бөгөөд нэгэнт тоглуулж эхэлбэл 48 цагийн дотор үзэж дуусгах журамтай байна. Харин стриминг платформоор шууд үзэх боломж хараахан гараагүй, дараа нь нэмэгдэх төлөвтэй байна.