Латин хөгжим, соёлын томоохон цугларалт болох Billboard Latin Music Week 2026 арга хэмжээ ирэх 10 дугаар сарын 19-нөөс 22-ны хооронд Faena Forum Miami Beach-д болохоор товлогдлоо.

Энэхүү арга хэмжээний үеэр уран бүтээлчдийн ярилцлага, хэлэлцүүлэг, амьд тоглолтууд болон практик сургалт, нетворкингийн олон төрлийн хөтөлбөрүүд багтсан байна. Тухайлбал, уран бүтээлч Kidd Voodoo болон Quevedo нар реггетон урсгал хэрхэн хил хязгаар, төрөл жанрын хязгаарлалтыг давж буй талаар, мөн энэхүү хувьсал тэдний замнал, уран бүтээлд хэрхэн нөлөөлсөн сэдвээр ярилцах аж.

Түүнчлэн Latin Music Week-ийн үеэр 2026 Billboard Latin Music Awards шагнал гардуулах ёслол 10 дугаар сарын 22-ны Пүрэв гарагт давхар зохион байгуулагдах бөгөөд уг арга хэмжээг Telemundo болон Peacock сувгаар шууд дамжуулан үзүүлэх юм.