Дэлхийн крипто зах зээлийн томоохон тоглогч болох Binance бирж дээр хөрөнгө гадагшлуулах үйл явц эрчимжиж байна. Сүүлийн долоо хоногийн байдлаар тус биржээс гарсан цэвэр хөрөнгийн хэмжээ 1.23 тэрбум ам.долларт хүрчээ.
Энэхүү үзүүлэлт нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 207 хувиар өссөн дүн юм. Хөрөнгийн гадагш урсгал ийнхүү огцом нэмэгдэхэд Ethereum криптовалютын таталт гол нөлөөг үзүүлсэн бөгөөд энэ нь сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.