Дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance болон тус компанийг үүсгэн байгуулагч Чанпэн Жао нарын эсрэг Их Британид томоохон хэмжээний шүүх ажиллагаа эхэлжээ.

Reuters агентлагийн мэдээлснээр, Их Британийн хөрөнгө оруулагчид тус бирж болон түүний үүсгэн байгуулагчийг 200 сая орчим ам.долларын нэхэмжлэлтэйгээр шүүхэд өгсөн байна. Binance нь криптовалют арилжаалах дэлхийн хамгийн том платформ бөгөөд Чанпэн Жао нь тус салбарын хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг юм.

Энэхүү шүүх хурал нь Их Британийн хөрөнгө оруулагчдын зүгээс гаргасан шинэ нэхэмжлэл бөгөөд одоогоор хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хязгаарлагдмал байна. Талуудын хооронд үүсээд буй маргааны улмаас Binance болон Чанпэн Жао нар томоохон санхүүгийн асуудалтай тулгарч байгааг эх сурвалжууд онцолжээ.