АНУ-ын Хууль зүйн яам (DOJ) крипто валютын салбарын томоохон луйвар гэгдээд буй BitClub сүлжээний хэрэгт холбогдсон Мэтью Гетцэд (Matthew Goettsche) холбогдох яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох алхам хийжээ. Энэхүү мэдээллийг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Мэтью Гетцэд нь нийт 722 сая долларын хохирол учруулсан байж болзошгүй гэх BitClub луйврын хэргийн гол сэжигтэн юм. Түүнийг урьд нь утасны гэмт хэрэг үйлдэхээр хуйвалдаан зохион байгуулсан болон бүртгэлгүй үнэт цаас худалдсан гэх үндэслэлээр буруутгаж байсан билээ.

Түүний шүүх хурал аравдугаар сард болохоор товлогдоод байсан юм. Хэдийгээр АНУ-ын Хууль зүйн яам энэхүү хүсэлтийг гаргасан ч хэргийн үйл явц болон шүүхийн эцсийн шийдвэр хэрхэн гарах нь одоогоор тодорхойгүй байна.