Bitcoin-ийн ертөнцөд хамгийн шилдэг хэтэвчүүдийн нэг гэгддэг Sparrow Wallet-ийг үнэ төлбөргүйгээр бүтээсэн Крэйг Роу хүндхэн нөхцөл байдалтай тулгарлаа. Тэрээр Apple компанийн зүгээс өөрийнх нь хөгжүүлэгчийн дансыг зургаадугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хааж болзошгүй байгаа талаар мэдээлжээ.

Энэхүү асуудал нь Крэйг Роу хуурамч Sparrow Wallet-ийн залилангаас сэргийлэх зорилготой сэрэмжлүүлэг бүхий аппликейшнийг Apple-ийн платформд илгээснээс үүдэлтэй байна. Одоогоор түүний хөгжүүлэгчийн эрхийг цуцлах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд уг үйл явдлыг Bitcoin Magazine сэтгүүлийн сурвалжлагч Мика Зиммерман онцолсон байна.