Крипто салбарын хөрөнгө оруулалтын Bitwise компани ирэх 10 жилийн хугацаанд биткоины ханш хэрхэн өсөх талаарх таамаглалаа шинэчлэн танилцууллаа. Тус компани өмнө нь биткоиныг 1.3 сая ам.долларт хүрнэ гэж тооцоолж байсан бол энэ удаад 2036 он гэхэд 1.6 сая ам.доллар болгон ахиулсан байна.
Bitwise компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал (CIO) Мэтт Хоуган (Matt Hougan) зах зээлийн бодит тоо баримтууд энэхүү таамаглалыг өсгөхөд хүргэсэн гэдгийг онцолжээ. Түүний тайлбарласнаар үнэ цэн хадгалах хэрэгсэл болох чадвар, институцийн хөрөнгө оруулалт болон оффшор баялгийн урсгал зэрэг биткоины чиглэж буй зах зээлийн сегментүүд бүгд өнгөрсөн жилийн хугацаанд томорсон байна.
Мэтт Хоуган энэ талаар хэлэхдээ: "Бид энэ түвшинд хүрнэ гэж бодож байна. Энэ тооцоолол бүр даруухан үнэлгээ ч байж магадгүй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.