Black Ops 7 болон Warzone тоглоомын 6-р улиралд (Season 6) TR51 Para нэртэй шинэ автомат буу (AR) албан ёсоор нэмэгдлээ.
Энэхүү шинэ зэвсэг нь хагас автомат (semi-auto) горимоор оновчтой бууддаг, цохилтын хүч өндөртэй зэвсэг юм. Түүнчлэн буцалт багатай, сумны хурд өндөр бөгөөд холын зайд хүчтэй хохирол учруулдаг онцлогтой ажээ.
Тоглогчид TR51 Para-г өөрийн зэвсэглэлдээ нэмэхийн тулд Battle Pass худалдаж авах эсвэл COD Points үрэх шаардлагагүй юм. Уг зэвсэг нь Battle Pass-ын эхний хуудсуудын нэг дэх үнэгүй түвшинд (free tier) байрлаж байгаа тул ямар ч тоглоомын горимд тоглож, хэт их цаг зарахгүйгээр нээж авах боломжтой байна.