Black Ops 7 болон Warzone тоглоомын “Season 6 The Haunting” шинэчлэлтээр Roc 20mm нэртэй цоо шинэ тусгай зэвсэг ирэхээр болжээ. Энэхүү зэвсэг нь асар их хөнөөлийн хүч үзүүлдэг хагас автомат их буу (semi-auto cannon) юм.
Уг тусгай зэвсгийг DOOM Event Pass-аар дамжуулан авах боломжтой бөгөөд уг эвент пассын үнэгүй хэсэгт (free track) багтсан тул тоглогчид заавал төлбөртэй эрх худалдаж авах шаардлагагүй аж. Тоглогчид Call of Duty-ийн төрөл бүрийн горимуудад тоглож, XP оноо цуглуулах замаар эвент пассын түвшнээ ахиулан Roc 20mm зэвсгийг нээх боломжтой.