Black Ops 7 тоглоомын 6-р улирлын The Haunting шинэчлэл есдүгээр сарын 17-нд албан ёсоор гарахаар товлогджээ.

Энэхүү сүүлийн улирлын шинэчлэлтээр Multiplayer-ийн Ranked Play горимд томоохон өөрчлөлтүүд орохоос гадна Zombies болон Endgame горимуудад шинэчлэл хийгдэхээр болсон байна.

Түүнчлэн бүх горимуудыг хамарсан шинэ Prestige Title сорилтууд нэмэгдэж байгаа бөгөөд холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг Season 6-ын patch notes-оос танилцуулжээ.