Алдарт Black Sabbath рок хамтлагийн бөмбөрчин Билл Уорд өөрийн эрүүл мэндийн нөхцөл байдлын талаарх шинэ мэдээллийг шүтэн бишрэгчдэдээ хуваалцлаа. Тэрээр одоо тэргэнцэр ашигладаг болсноо илэн далангүй зарласан байна.
Билл Уорд энэ талаар тайлбарлахдаа, нууцлах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болзошгүй тул ил тод байдлыг эрхэмлэхээр шийдсэн гэжээ. Түүний хувьд нуугдмал байх нь аюултай гэж үзэж байгаа аж.
Хэдийгээр эрүүл мэндийн хувьд ийм өөрчлөлт гарсан ч тэрээр хөгжим тоглох чадвараа хадгалсаар байгаагаа онцолсон байна. Тэрээр өөрийгөө 78 настай гэхэд хөгжмийн зэмсгээ чамгүй сайн тоглож чадаж байгаа гэдгээ ч дурджээ.