Цахим спортын ертөнцийн томоохон зохион байгуулагчдын нэг болох BLAST Premier байгууллага Монгол Улсад анх удаа дээд зэрэглэлийн Counter-Strike 2 (CS2) тэмцээн зохион байгуулахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ.

"BLAST Premier Open Ulaanbaatar" нэртэй энэхүү тэмцээн нь 2027 оны 5-р сарын 10-наас 23-ны хооронд Улаанбаатар хотноо болох юм. Тэмцээний нийт шагналын сан 1,250,000 ам.доллар байх бөгөөд нийт 16 баг аварга цомын төлөө өрсөлдөхөөр төлөвлөгдөөд байна.

Энэхүү арга хэмжээ нь Монголын цахим спортын хөгжилд томоохон үйл явдал болох бөгөөд дотоодын үзэгчид дэлхийн шилдэг багуудын тоглолтыг өөрийн орны цагийн бүсэд таарсан тохиромжтой цагт, амьдаар үзэх боломж бүрдэж байна. BLAST-ын зүгээс сошиал хуудсаараа дамжуулан: "Бид ирэх 5-р сард Монголд болох BLAST Premier Open Ulaanbaatar тэмцээнийг зарлаж байгаадаа баяртай байна" хэмээн мэдэгдсэн юм.

Улаанбаатар хотноо болох тус тэмцээн нь CS2-ын хамгийн эрч хүчтэй үзэгчдийн өмнө өрнөж, түүхэн дэх хамгийн дурсамжтай тэмцээнүүдийн нэг болох хүлээлттэй байна.