Трэвис Баркер (Travis Barker) гэхээр залуус америкийн алдарт Blink-182 панк рок хамтлагийн бөмбөрчнөөр нь андахгүй биз ээ. Тэгвэл түүний амьдралын тухай бүрэн хэмжээний баримтат кино “Louder Than Fear” нэртэйгээр зуны улиралд үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Тус кинонд Баркерийн хөгжмийн карьер, хувийн амьдрал, ялангуяа 2008 онд болсон аймшигт нисэх онгоцны ослын дараах эдгэрэлтийн үеийг харуулах аж. Осолд тэрээр хүнд гэмтэл авч, хэд хэдэн хагалгаанд орж, урт хугацааны сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсэн билээ.

Баркер өөрийнхөө тухай киноны талаар “Энэ бол миний амьдралын аялалыг ямар ч шүүлтүүргүйгээр харуулсан кино” гэж мэдэгджээ. Кинонд түүний гэр бүл, найз нөхөд, хамтлагийн гишүүд болон өөр олон хүмүүсийн ярилцлага багтсан байна.

“Louder Than Fear” кино нь Баркерийн шүтэн бишрэгчид болон хөгжмийн ертөнцийг сонирхогчдод түүний амьдралын тухай илүү гүн гүнзгий ойлголт өгөх болно гэдэгт итгэлтэй байна. Трэвис Баркер бол зөвхөн авьяаслаг хөгжимчин төдийгүй, хүнд хэцүү сорилтыг даван туулж чадсан хүчтэй хүн гэдгийг харуулах зорилготой юм.

Киноны нээлтийн тов болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй нийтэд зарлах болно.