Hedera сүлжээнд суурилсан Bonzo зээлийн протокол нь халдлагад өртөж, их хэмжээний хөрөнгөө алдсан талаар CoinDesk мэдээллээ. Уг халдлагын улмаас тус протоколын түгжигдсэн үнэ цэнэ буюу TVL (Total Value Locked) 77 хувиар буурсан байна.
Халдлага үйлдэгч нь гуравдагч талын Supra oracle гэрээнд байсан баталгаажуулалтын доголдлыг ашигласан болох нь тогтоогджээ. Энэхүү техникийн алдааны улмаас Bonzo протокол ойролцоогоор 9.05 сая ам.долларын хохирол амссан байна. Одоогоор уг явдал Hedera сүлжээний хүрээнд томоохон шуугиан тариад байна.