Hedera сүлжээнд үйл ажиллагаа явуулдаг Bonzo Lend зээлийн платформ халдлагад өртөж, 9 сая долларын алдагдал хүлээсэн тухай Cointelegraph мэдээллээ.
Халдлага үйлдэгч этгээд Supra-ийн сүлжээнд суурилсан oracle verifier буюу үнийн мэдээлэл баталгаажуулах систем дэх сул талыг ашигласан байна. Энэхүү техникийн цоорхойг ашиглан халдагч SAUCE барьцаа хөрөнгийн үнэлгээг зориудаар өсгөж, Bonzo Lend платформоос 9 сая долларын зээл авчээ.
Одоогоор уг асуудалтай холбоотой нэмэлт мэдээлэл болон хэрхэн шийдвэрлэх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.