Английн алдарт Bring Me The Horizon металлкор хамтлагийн дуучин Оливер Сайкс фэнүүдээ тайзан дээрээ гаргаж дуулуулах болсон шалтгааныг ярьжээ. Bring Me The Horizon бол орчин үеийн залуусын дунд маш их алдартай, хүнд металл хөгжмийн хамтлаг билээ.
Тэрээр NME сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 15 настай байхдаа Funeral For A Friend гэх хамтлагт тайзан дээр гарч дуулах боломж олгосон нь түүний амьдралын хамгийн мартагдашгүй мөч байсан гэдгийг онцолсон байна. Тэр дурсамж нь түүнийг өөрийнх нь тоглолтод ирсэн фэнүүддээ ийм боломж олгох шийдвэр гаргахад нөлөөлжээ.
Оли Сайкс: "Тэр үед надад ямар мэдрэмж төрж байсныг би хэзээ ч мартахгүй. Тэр мөч намайг хэн болоход асар их нөлөөлсөн. Тиймээс бид ч гэсэн фэнүүддээ ийм боломж олгохыг хүссэн юм. Тэдний хувьд ямархуу мэдрэмж төрөхийг төсөөлөхөд амархан шүү дээ" гэж ярьсан байна.
Bring Me The Horizon хамтлаг тоглолтын үеэр хэд хэдэн фэнүүдээ тайзан дээрээ гаргаж дуулуулдаг нь тэдний тоглолтын салшгүй нэг хэсэг болсон. Энэ нь фэнүүддээ хамтлагтайгаа илүү дотно харилцах, мартагдашгүй дурсамж үлдээх сайхан боломж болдог гэж үзэж байна.