BTS хамтлаг Мексикийн GNP Seguros Stadium-д гурван өдрийн турш тоглолт хийхээр болсноос эхний тоглолтоо амжилттай зохион байгуулж, Мексикийн фенүүдээ гайхшрууллаа. К-поп буюу Солонгосын поп хөгжмийн ертөнцийн супер одод болох BTS-ийн тоглолт тус улсад маш их хүлээлт үүсгэсэн юм.

Тус хамтлаг тоглолтын үеэр тусгайлан бэлтгэсэн хувцас хэрэглэл өмсөж, испани хэлээр фенүүдтэйгээ мэндчилж, тэдэнд хүндэтгэл үзүүлсэн нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн байна. Тэд үзэгчдийг “Та нар үнэхээр хөгжилтэй байж чаддаг юм байна” хэмээн магтжээ.

BTS-ийн “ARIRANG” аялан тоглолт нь дэлхий дахиныг хамарч байгаа бөгөөд тус хамтлаг ирэх саруудад бусад улс орнуудаар аялан тоглолтоо үргэлжлүүлэх төлөвтэй байна. Монгол залуус бид ч гэсэн BTS-ийн тоглолтыг эх орондоо үзэх өдрийг тэсэн ядан хүлээж байна шүү дээ.