Олон улсад үйл ажиллагаа явуулдаг криптовалютын арилжааны Bybit бирж Индонези улсын зах зээлд албан ёсоор нэвтэрч байгаагаа зарлалаа. Энэхүү алхам нь тус бирж NOBI платформыг худалдан авсны үр дүнд хэрэгжиж байна.
Индонези улс нь Азийн бүс нутаг дахь криптовалютын хамгийн том зах зээлүүдийн нэгд тооцогддог. Тус улсад 21 сая гаруй крипто арилжаанд оролцогч байдаг бөгөөд Bybit бирж нь тус улсад өөрийн гэсэн орон нутгийн платформ-той болсноор үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж байна.