TikTok платформын эзэмшигч ByteDance компани хиймэл оюуны технологийн салбарт шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байна. Тус компанийн хөгжүүлж буй Seedance 2.5 хэмээх видео үүсгэх загвар энэ долоо хоногт нээлтээ хийх магадлалтай байгааг CNET мэдээллээ.
Энэхүү шинэ технологи нь хэрэглэгчдэд 30 секундын видео бүтээх боломжийг олгох юм. Түүгээр ч барахгүй, уг видеог бүтээхийн тулд хэрэглэгчээс ердөө ганцхан өгүүлбэр бүхий сануулга (prompt) шаардагдах ажээ. Одоогоор уг загварын талаарх бусад дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй байгаа ч технологийн салбарын сонирхлыг татаж эхлээд байна.