Хятадын технологийн салбарын томоохон төлөөлөгч ByteDance компани хиймэл оюун ухааны зах зээлд АНУ-ын компаниудтай өрсөлдөхүйц шинэ загвар бүтээхээр ажиллаж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь Хятадын технологийн компаниуд дэлхийн тэргүүлэгч лабораториудтай хийж буй өрсөлдөөнийг улам идэвхжүүлж байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, ByteDance одоогоор 10 их наяд параметр бүхий хиймэл оюун ухааны загварыг сургаж эхлээд байгаа аж. Энэ нь Хятадын компаниудын гаргасан өнөөг хүртэлх хамгийн том загвар болох Moonshot компанийн Kimi K3 загвараас даруй гурван дахин том үзүүлэлт юм. Шинэ загвар нь АНУ-ын Anthropic компанийн хамгийн сүүлийн үеийн Mythos системтэй дүйцэхүйц хэмжээнд хүрэх зорилготой байна.
Одоогоор уг загвар нь урьдчилсан сургалтын шатандаа яваа юм. Энэхүү процесс нь ихэвчлэн 3-6 сарын хугацаа зарцуулдаг бөгөөд үүний дараа нарийвчилсан тохиргоо (fine-tuning) хийгдэх юм. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явбал уг загварыг олон нийтэд танилцуулах боломжтой болно. Гэсэн хэдий ч, загварын яг таг хэмжээ нь сургалтын дараагийн шатнуудад тодорхойлогдох ажээ.