Дэлхий даяарх видео тоглоом сонирхогчдын дунд хамгийн их хүлээлт үүсгэдэг Call of Duty цуврал тоглоомын 2026 оны хувилбар нь Modern Warfare цувралын шинэ анги болохыг албан ёсоор зарлалаа. Энэхүү мэдээг Dexerto цахим хуудас анхлан мэдээлсэн байна.

Infinity Ward компани нь Call of Duty франчайзын хамгийн амжилттай хувилбаруудыг бүтээсэн билээ. Тус компанийн бүтээсэн Modern Warfare цуврал нь тусгай хүчний цэргийн ажиллагаа, орчин үеийн зэвсэглэл, бодит түүхээс сэдэвлэсэн тулааны дүр зураг зэргээрээ онцлогтой. Тиймээс ч геймерүүд энэ цувралд маш их хайртай.

Шинэ Modern Warfare хувилбарын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор маш бага байгаа ч, Infinity Ward компанийн туршлага, чадварыг харгалзан үзвэл энэ нь маш том амжилт авчрах тоглоом болно гэдэгт итгэлтэй байна. 2026 он хүртэл хүлээх хэрэгтэй боловч, энэ нь үнэхээр гайхалтай тоглоом болох нь дамжиггүй.

Call of Duty цуврал тоглоом нь Activision компанийн эзэмшдэг, дэлхий даяар маш олон фэнтэй шуутер тоглоом юм. Жил бүр шинэ хувилбар нь худалдаанд гардаг бөгөөд хамгийн их борлуулалттай тоглоомуудын нэг хэвээр байна.