Call of Duty тоглоом сонирхогчдод зориулсан таатай мэдээг Activision компани дуулгалаа. Ирэх долдугаар сарын 19-нд болох Call of Duty League Championship 2026 буюу "Champs Sunday" тэмцээнийг Twitch платформ дээр шууд дамжуулалтаар үзсэн хэрэглэгчид Modern Warfare 4 тоглоомын нээлттэй бета кодыг үнэгүй авах боломжтой болж байна.

Энэхүү боломжийг ашиглахын тулд үзэгчид тус тэмцээнийг Twitch сувгаар тодорхой хугацаанд үзэх шаардлагатай юм. Activision компани үзсэн хугацаанд үндэслэн гурван хүртэлх бета код хожих сугалааны тасалбар олгох ажээ.

Тэмцээн долдугаар сарын 19-ний ням гарагт болох бөгөөд хэрхэн оролцох, хэдий хэмжээний тасалбар цуглуулах боломжтой талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тэмцээний үеэр тодорхой болно.