Call of Duty Modern Warfare 4 тоглоомын бета туршилт ид үргэлжилж байна. Хэрэв та уг тоглоомыг удирдлага буюу контроллероор тоглодог бол зөв тохиргоо хийснээр онилгоог илүү хурдан, хөдөлгөөнийг илүү жигд болгож, буудалцааны үед тогтвортой тоглоход тусалдаг байна.

Dot Esports-оос MW4-ийн бета хувилбарт зориулсан контроллерын зарим шилдэг тохиргооны зөвлөмжүүдийг танилцуулжээ. Үүнд мэдрэг чанар буюу sensitivity, удирдлагын сул зай буюу dead zones, товчлуурын байрлалын хувилбарууд (button layouts) болон онилох цэсний тохиргоонууд (aim options) багтсан байна.