Дэлхий даяар маш олон шүтэн бишрэгчтэй Call of Duty (COD) хэмээх дайн тулааны тоглоом Nintendo-гийн консол дээр 2011 оноос хойш гараагүй билээ. Харин одоо 2026 онд гарах Call of Duty: Modern Warfare тоглоом Nintendo Switch 2 дээр гарах боломжтой тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.
NME (New Musical Express, Их Британийн хөгжмийн сайт) сайтад бичсэнээр, энэ нь Nintendo-гийн платформ дээрх анхны COD тоглоом байж магадгүй юм. Яг одоогийн байдлаар Activision (Call of Duty тоглоомыг хөгжүүлэгч компани) болон Nintendo-гоос ямар нэгэн албан ёсны мэдэгдэл гараагүй байна. Гэсэн хэдий ч, Nintendo Switch 2-ын хүчин чадал нь орчин үеийн тоглоомуудыг асуудалгүй ажиллуулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд энэ нь COD-г Switch 2 дээр гаргах боломжийг нэмэгдүүлж байна.
Хэрэв энэ мэдээлэл үнэн бол, Nintendo-гийн хэрэглэгчид маш том сюрприз хүлээж байгаа гэсэн үг. COD тоглоом нь өндөр график, хурдан үйл явдал, олон тоглогчийн горимоороо алдартай. Nintendo Switch 2 дээр COD гарснаар Nintendo-гийн тоглоомын зах зээлд эзлэх байр суурь улам бэхжиж, шинэ тоглогчдыг татах боломжтой.
Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр ажиллаж байна. Шинэ мэдээлэл гарах бүрт уншигч та бүхэндээ шуурхай хүргэх болно.