Call of Duty (COD) хэмээх дэлхий дахинд маш олон фэнтэй, шуугиан тарьсан видео тоглоомын цуврал нь дараагийн шинэ тоглоомоо Playstation 4 (PS4) консол дээр гаргахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Энэ нь тус цуврал тоглоом нь өмнөх үеийн техник хангамжтай бүрэн холбоогоо таслах гэсэн үг юм.
Олон жилийн турш Call of Duty тоглоомууд нь шинэ үеийн консолуудтай зэрэгцэн PS4 болон Xbox One дээр гарч байсан. Гэвч энэ удаагийн шийдвэр нь тоглоом хөгжүүлэгчдэд илүү хүчтэй техник хангамж дээр тулгуурлан илүү сайжруулсан график, тоглоомын механик, контентыг бүтээх боломжийг олгож байна.
Энэхүү мэдээ нь PS4 эзэмшигч залуус, Call of Duty-г PS4-өөр тоглодог хүмүүст бага зэрэг харамсалтай санагдаж магадгүй юм. Гэсэн хэдий ч, энэ нь тоглоом хөгжүүлэлтийн салбарт гарч буй дэвшлийг харуулж байгаа бөгөөд шинэ үеийн консолууд болох Playstation 5 (PS5) болон Xbox Series X/S-ийн бүрэн чадавхийг ашиглах боломжийг нээж байна.
Call of Duty бол Activision компанийн бүтээсэн, дайн байлдааны сэдэвтэй, шууд буудлагын төрлийн (first-person shooter) видео тоглоом юм. Энэ нь дэлхий даяар маш их алдартай бөгөөд жил бүр шинэ хувилбар нь гарч, тоглоом сонирхогчдын дунд хүлээлт үүсгэдэг.