Call of Duty тоглоомын хөгжүүлэгч Activision компанийн зүгээс удахгүй гарах Modern Warfare 4 Beta туршилтын тоглогч тааруулах (matchmaking) төлөвлөгөөг танилцуулсан нь тоглогчдын зүгээс шүүмжлэл дагууллаа.
Тоглогчдын зүгээс голчлон ур чадварт суурилсан тоглогч тааруулах систем буюу SBMM эргэн ирж байгаа болон тарж буй лоббинууд (disbanding lobbies)-д ихээхэн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.
Activision-ий баталснаар наймдугаар сарын 21-нд эхлэх MW4 Beta-ийн Урьдчилсан хандалтын (Early Access) үеэр шинэчлэгдсэн тоглогч тааруулах системийг "Нээлттэй тоглогч тааруулах" (Open Matchmaking) сонголттой хамт туршихаар болжээ. Хөгжүүлэгчийн зүгээс эдгээр хоёр аргыг хооронд нь харьцуулж, 10 дугаар сарын 23-нд Modern Warfare 4 албан ёсоор нээлтээ хийхээс өмнө нэмэлт мэдээлэл цуглуулах зорилготой байгаа ажээ.