Блокчейн технологийн Chainlink компани олон улсын мөнгөн гуйвуулгын үйл явцыг хурдасгах зорилготой шинэ төслийг эхлүүлж байна. Энэхүү хамтын ажиллагаанд Өмнөд Солонгос болон Европын нийт 47 банк нэгдээд байгаа юм.
Project Pangea нэртэй энэхүү төслийн хүрээнд Европын орнууд болон Өмнөд Солонгосын хоорондох олон сая долларын валютын арилжааг стэйблкойн ашиглан гүйцэтгэхээр төлөвлөж байна. Ингэснээр олон улсын мөнгөн шилжүүлгийг бодит цагийн горимд ойртуулах боломж бүрдэх юм.