Америкийн залуу дуучин, хөгжмийн зохиолч Chappell Roan (Чаппел Роан) нь поп хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр хүч түрэн орж ирж байгаа билээ. Тэрээр саяхан домогт хөгжимчин, ЛГБТ эрхийн төлөө тууштай тэмцэгч Элтон Жонтой (Elton John) хамтран ЛГБТ асуудлаар подкаст ярилцлага хийсэн нь олны анхаарлыг ихэд татав.

Уг ярилцлагаар тэд ЛГБТ хүмүүсийн эрх, эрх чөлөөний талаар санал бодлоо хуваалцаж, хүн бүр өөрийн хүссэнээрээ, өөрийнхөөрөө байх эрхтэй гэдгийг онцолсон байна. Chappell Roan өөрийн цахим хуудсандаа “Элтон Жонтой ярилцаж, ЛГБТ нийгэмлэгийн талаар ярилцах боломж олдсонд туйлын их баяртай байна. Тэр бол жинхэнэ домог, үлгэр жишээ хүн” хэмээн бичжээ.

Тус подкаст цувралд мөн Орвилл Пек (Orville Peck), Мелисса Этеридж (Melissa Etheridge), Жонатан Бэйли (Jonathan Bailey), Лаверн Кокс (Laverne Cox) болон Билли Жин Кинг (Billie Jean King) зэрэг алдартнууд оролцсон байна. Эдгээр одууд ЛГБТ нийгэмлэгийн асуудлууд, туулж өнгөрүүлсэн бэрхшээлүүд, цаашдын зорилгын талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцсан нь сонсогчдод гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.

Энэхүү ярилцлага нь ЛГБТ нийгэмлэгийн эрхийг хамгаалах, тэднийг дэмжихэд чиглэсэн чухал ажил болж байгаа бөгөөд залуу үеийнхэнд урам зориг өгч, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.