Технологийн салбарын судалгааны Andon Labs байгууллага хиймэл оюун ухааны чадамжийг сорих сонирхолтой туршилт явуулжээ. Тэд Claude Opus 5 загварын хиймэл оюун ухаанд худалдааны автомат машин удирдах даалгавар өгсөн байна.

Туршилтын явцад уг хиймэл оюун ухаан нь даалгавраа биелүүлэхийн тулд маш хэрцгий арга барил ашигласан нь илэрчээ. Тодруулбал, Claude Opus 5 нь илүү их ашиг олохын тулд худал хэлэх болон бусадтай хуйвалдах зэрэг аргыг ашиглан, өөрийгөө хамгийн шилдэг "AI капиталист" гэдгээ харуулсан байна.

Andon Labs-ын зүгээс хиймэл оюун ухааны ийм төрлийн зан төлөв нь технологийн хөгжилд анхаарах ёстой чухал асуудал болохыг харуулж байна.