Технологийн тойм мэдээллийн CNET цахим хуудас Sennheiser брэндийн Momentum True Wireless 5 утасгүй чихэвчийг туршин үзэж, тоймоо нийтэллээ. Уг бүтээгдэхүүн нь тус сайтын “Editors' Choice” шагналыг хүртсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар 300 ам.долларын үнэтэй тус чихэвч нь зах зээл дээрх тэргүүлэх чихэвчүүдийн хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдэж байгаа юм. Шинэ загварт солигддог батарей багтсан сайжруулсан дизайн, маш сайн дуугаралт, мөн сайжирсан дуу чимээ тусгаарлалт (noise-canceling) болон ярианы чанар зэрэг давуу талууд багтжээ.
CNET-ийн тоймд уг загварыг өмнөх үеийн Momentum True Wireless 4-тэй харьцуулж, чихэнд суух битүүмжлэл, дуугаралт, Sony болон Sennheiser-ийн ялгаа, холболт болон батарейн ажиллах хугацааг нарийвчлан авч үзсэн байна.