Дэлхийн томоохон криптовалютын бирж болох Coinbase компанийн хөгжүүлсэн Base блокчэйн сүлжээнд саатал гарч, блок үйлдвэрлэл нь түр хугацаанд зогсжээ.
Пүрэв гарагт гарсан энэхүү техникийн доголдлын шалтгааныг сүлжээний зөвшилцлийн (consensus) асуудалтай холбоотой хэмээн мэдээлсэн байна. Энэхүү асуудлын улмаас сүлжээ хоёр цаг орчим хугацаанд офлайн горимд шилжиж, үйл ажиллагаа нь тасалдсан аж.
Одоогоор Base сүлжээ хэвийн ажиллагаанд эргэн орж, блок үйлдвэрлэлийг үргэлжлүүлж байгааг эх сурвалжид дурджээ.