Дэлхийн томоохон крипто биржүүдийн нэг болох Coinbase-ийн хөгжүүлсэн Base блокчэйн сүлжээнд саатал гарч, гүйлгээ боловсруулах үйл ажиллагаа түр хугацаанд зогссон байна.

Энэхүү сүлжээ нь Ethereum-ийн хоёрдугаар давхаргын (layer-2) хамгийн том сүлжээнүүдийн нэгд тооцогддог. Уг доголдол нь хоёр цаг орчим үргэлжилсний эцэст сүлжээний үйл ажиллагаа эргэн хэвийн байдалд орж, үргэлжилж байна.

Одоогоор тус сүлжээнд гарсан саатлын шалтгаан болон нөлөөллийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.