Америкийн томоохон жижиглэн худалдааны сүлжээ болох Costco компани үйл ажиллагаандаа томоохон өөрчлөлт оруулж байна. Тус компани өөрийн дэлгүүрийн талбайд шатахуун түгээх станц байрлуулах зай талбай хүрэлцэхгүй болсонтой холбогдуулан дэлгүүргүйгээр, зөвхөн шатахуун түгээх станцуудыг тусад нь байршуулах шинэ загварыг туршиж эхэлжээ.

Энэхүү шинэ төлөвлөгөөний хүрээнд анхны бие даасан шатахуун түгээх станц Өмнөд Калифорни мужид үүдээ нээсэн байна. Сонирхолтой нь, уг станцыг өмнө нь Bed Bath & Beyond сүлжээ дэлгүүр байрлаж байсан газарт нээжээ. Bed Bath & Beyond нь гэрийн тавилга болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулдаг томоохон сүлжээ юм.

Costco-гийн хувьд энэ нь шатахуун түгээх үйлчилгээгээ өргөжүүлэх шинэ арга зам болж байгаа бөгөөд дэлгүүрийн барилгаас ангид, зөвхөн түлш цэнэглэхэд зориулагдсан энэхүү станцууд нь үйлчлүүлэгчдэд илүү хялбар байх боломжийг олгож байна.