Counter-Strike тоглоомын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлж, дэлхийн хэмжээний хамгийн алдартай ододтой мөр зэрэгцэн тоглож явсан denis-ийн тухай сонирхолтой мэдээлэл гарчээ. Тэрээр мэргэжлийн түвшинд олон шилдэг тоглогчидтой хамтдаа талбайд гарч, томоохон амжилтуудын эзэн болж байсан туршлагатай нэгэн юм.

Өдгөө түүний амьдрал болон карьерын замнал өөр чиглэлд эргэжээ. The Denis хэмээн алдаршсан тэрээр өөрийн арвин туршлагаа ашиглан шинэ үеийн залуу тоглогчдыг бэлтгэхэд анхаарлаа хандуулж байна. Ийнхүү өмнө нь өөрөө том тайзан дээр од болж явсан бол одоо ирээдүйн шилдэг тоглогчдыг төрүүлэхээр зорьж байгаа түүний түүхийг HLTV онцолсон байна.