Францын Парис хотод дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөх гэж буй CS2 Esports World Cup 2026 тэмцээний эргэн тойрон дахь мэдээллийг Dot Esports тоймлон хүргэлээ. Энэхүү тэмцээн нь нийт 2 сая ам.долларын шагналын сантай юм.

Монголын The MongolZ баг өмнөх аваргын цолоо хамгаалахаар энэ удаагийн тэмцээнд бага зэрэг өөрчлөгдсөн бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирж байна.

Тус тэмцээний гол өрсөлдөгчдийн тоонд Team Falcons, Team Spirit, Team Vitality, FURIA болон өнгөрсөн жилийн дэд байрын эзэн Aurora Gaming зэрэг хүчирхэг багууд нэрлэгдэж байна.