CS2-ын ертөнцийн хамгийн нөлөө бүхий ахлагчдын нэг, FaZe Clan багийн Финн "karrigan" Андерсен энэ удаагийн Мажорын шигшээ тоглолтын өмнө өөрийн тоглолтын талаар тун этгээд бөгөөд илэн далангүй ярилцлагыг өгчээ.

Дэлхийн шилдэг тоглогчдын нэгд тооцогддог karrigan энэ удаагийн тэмцээнд хувийн статистикийн хувьд карьерынхаа хамгийн сул тоглолтыг үзүүлж байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр: "Би амьдралдаа ийм муу тоглож үзээгүй. Гэтэл бид яаж ийгээд л Мажорын шигшээд шалгарчихлаа. Энэ үнэхээр гайхалтай" хэмээн тоглоомын хэв маяг болон багийн нэгдмэл хүчээ онцолжээ.

Тэрээр цааш нь үргэлжлүүлэн: "Маргааш бид хамгийн муу үзүүлэлттэйгээр аварга болохыг хичээх болно. Би үүнд бэлэн байна" гэж хошигносон нь түүний өөртөө итгэлтэй байдал болон багийнх нь сэтгэл зүйн өндөр түвшинг харуулж байна. CS2 буюу Counter-Strike 2 нь дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчидтэй, хамгийн том шагналын сан бүхий цахим спортын төрөл бөгөөд karrigan бол тус салбарын хамгийн ахмад бөгөөд туршлагатай тоглогчдын нэг юм.

Хувийн үзүүлэлт муу байгаа ч багийн ахлагчийн хувиар тактик, удирдлагаараа багаа шигшээ хүртэл хөтөлж чадсан нь түүнийг яагаад домогт тоглогч гэдгийг дахин баталж байна. FaZe Clan баг маргаашийн шигшээ тоглолтод аварга цолыг хүртэхийн төлөө хүч үзэх болно.