Америкийн залуу дуучин D4vd-г (жинхэнэ нэр нь Дэвид Беркман) хүн амины хэрэгт холбогдуулан баривчилж, тусгаарлан хорьж байгаа тухай Dexerto цахим хуудас мэдээллээ. D4vd нь TikTok-оор алдаршиж, "Romantic Homicide", "Here With Me" зэрэг дуугаараа залуусын дунд маш их алдартай болсон билээ.

Тус мэдээлэлд дурдсанаар, D4vd-г Техас мужийн Форт Бенд Каунти дахь шоронд ганцаарчлан хорьж байгаа бөгөөд түүнд зочлох эрх байхгүй, телевиз үзэх боломжгүй, бусад хоригдолтой харилцахыг хориглосон байна. Түүнд долоо хоногт ердөө гурван цагийн чөлөөт цаг олгодог аж. Хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд шүүх хурлын тов хараахан гараагүй байна.

Залуу уран бүтээлчийн ирээдүй хэрхэх нь цаашдын шүүх хурлаар шийдэгдэх болов уу. D4vd-ийн шүтэн бишрэгчид энэ мэдээнд маш ихээр харамсаж байгаагаа илэрхийлж, түүнийг гэм буруугүй гэдэгт итгэж байгаагаа цахим орчинд бичиж байна.