Америкийн залуу дуучин D4vd (жинхэнэ нэр нь Дэвид Беркман) хүн амины хэргээр буруутгагдаж, дуулиан тарьж байна. Түүнийг Селесте Ривас Эрнандес гэх охиныг хөнөөсөн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд хохирогчийн гэр бүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр анх удаагаа мэдэгдэл хийж, шударга ёсыг шаардлаа.

Селесте Ривас Эрнандесийн гэр бүл “Селесте бол дуулах, бүжиглэх дуртай, үзэсгэлэнтэй, хүчтэй охин байсан” гэжээ. Тэд охиныхоо дурсгалыг хүндэтгэж, хэрэгт шударгаар хандахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.

D4vd нь TikTok болон YouTube-ээр дамжуулан алдаршсан, Gen Z үеийнхэнд зориулсан indie rock, alternative R&B жанрын дуунуудаараа танигдсан залуу уран бүтээлч юм. Түүний “Romantic Homicide” дуу нь Billboard Hot 100 жагсаалтад багтаж, олон сая стриймтэй болсон билээ. Гэвч түүний амжилт хүн амины хэрэгт холбогдсоноор сүүдэрлэж байна.

Хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд D4vd-ийн хууль ёсны төлөөлөгчид энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Уг хэрэг нь Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байгаа бөгөөд залуу уран бүтээлчийн карьер болон фэнүүдийнх нь дунд цочрол үүсгэж байна.

Уужим.com сайт энэ хэргийн талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.