Америкийн залуу дуучин, реппер D4vd (Давид гэж дуудагддаг)-ийг цагдаагийн байгууллагаас өнгөрсөн хоёр хоногийн өмнө өсвөр насны Селесте Ривас Эрнандесийг хөнөөсөн хэргээр баривчилжээ. Энэхүү харамсалтай хэрэг гарсны дараа Spotify, Apple Music зэрэг стриминг үйлчилгээнүүд түүний бусад уран бүтээлчидтэй хамтарч гаргасан дуунуудыг устгасан байна.

D4vd нь Laufey (Исландын дуучин), Damiano David (Италийн Måneskin хамтлагийн дуучин), Kali Uchis (Америкийн дуучин) зэрэг олон алдартай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан. Түүний хамтарсан дуунууд стриминг платформуудаас устгагдсанаар эдгээр уран бүтээлчдийн фэнүүд болон D4vd-ийн фэнүүдэд маш том цохилт болж байна.

Энэ хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатандаа явагдаж байгаа бөгөөд D4vd-д ямар ял оноох нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч, түүнийг баривчилсан нь түүний карьерын төгсгөл байж магадгүй гэж хөгжмийн шүүмжлэгчид үзэж байна.