Үүлэн технологийн хяналт, ажиглалтын үйлчилгээ үзүүлдэг Datadog компанийн хувьцааны ханш сүүлийн тайлангийн мэдээллийн дараа уналттай байна.

Компанийн хувьд энэ онд хувьцааны ханш нь өндөр өсөлт үзүүлсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдын хүлээлт маш өндөр байсан юм. Гэвч тус компани тайлангийн хугацаанд хүлээлтээс давсан үзүүлэлт гаргасан хэдий ч энэхүү өсөлтийн хэмжээ нь өмнөх улирлынхтай харьцуулахад бага байсан нь хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлол үүсгээд байна.

Хөрөнгө оруулагчид компанийн өсөлтийн хурдад анхаарал хандуулж байгаа бөгөөд хүлээлтээс харьцангуй бага зөрүүтэй гарсан санхүүгийн үзүүлэлт нь хувьцааны ханшид сөргөөр нөлөөлж, компанийн зах зээл дэх байр сууринд нөлөөлөх хүчин зүйл болоод байна.