Delta Force тоглоомын RISE цуврал нь өөрийн түншлэлийн хөтөлбөрт нэгдсэн 14 байгууллагын нэрсийг албан ёсоор зарлалаа. Энэхүү жагсаалтад FaZe Clan, Team Liquid, Evil Geniuses зэрэг цахим спортын алдартай баг, байгууллагууд багтжээ.
Тус цувралын Америк болон EMEA (Европ, Ойрхи Дорнод, Африк) бүсийн лигүүд долдугаар сарын 10-нд эхлэхээр товлогдсон байна.