Delta Force тоглоомын хөгжүүлэгчид "Season Meltdown" нэртэй цоо шинэ улирлыг танилцууллаа. Энэ нь тус тоглоомын түүхэн дэх хамгийн том улирал болж байгаагаараа онцлог юм.
Шинэ улирлын хүрээнд тоглоомд олон сонирхолтой шинэчлэлүүд хийгдэхээр төлөвлөгджээ. Үүнд N-Two нэмэгдэж байгаагаас гадна Rainbow Six Siege тоглоомтой хамтран ажиллах төсөл хэрэгжих юм. Мөн Warfare болон Operations горимуудад зориулсан шинэ газрын зураг (map) нэмэгдэнэ.
Тоглогчдын дунд хүлээлт үүсгээд буй энэхүү шинэчлэл нь тоглоомын агуулгыг өргөжүүлэхэд чиглэж байна.