Америкийн Bungie компани бол Destiny хэмээх алдартай цуврал тоглоомоороо дэлхий дахинд танигдсан тоглоом хөгжүүлэгч юм. Тэдний хамгийн сүүлийн бүтээл болох Destiny 2 тоглоомын ирээдүйн талаарх мэдээлэл фэнүүдийг нь төдийгүй, хөгжүүлэгчдийг нь хүртэл гайхшруулсан бололтой.

Dexerto цахим хуудасны мэдээлснээр Bungie компанийн олон арван ажилтан Destiny 2 тоглоомын дэмжлэг зогсох гэж байгааг мэдэлгүй, ирээдүйн шинэчлэлтүүд дээр ажиллаж байсан гэнэ. Энэ нь компанийн удирдлагын шийдвэр хэрхэн доороо ажиллаж буй хүмүүст нөлөөлж байгаагийн тод жишээ болж байна.

Тоглоом сонирхогчдын хувьд энэ мэдээлэл нь Destiny 2-ын ирээдүйн талаар олон асуултыг дагуулж байна. Тоглоом хөгжүүлэгчид өөрсдөө ирээдүйг мэдэхгүй байсан бол фэнүүд нь юу гэж найдах билээ дээ? Bungie компани энэ асуудалд ямар тайлбар өгөх бол? Destiny 2-ын фэнүүд хариулт хүлээсээр...